Багшийн заавар:
Энэхүү бүлгээр ажиллах дасгал нь 12-18 насны сурагчдад зориулагдсан ба 60-90 минут зарцуулагдана. Дасгал дөрвөн хэсгээс бүрдэнэ:
- Гал тогооны генетик
- ДНХ-ийн бугуйвч
- ДНХ-ийн лего
- Судлаач шиг хувцаслаяc
Гал тогооны генетик нь гал тогоонд байдаг түгээмэл эд зүйлс ашиглан ДНХ гаргаж авах дасгал юм. Энэ дасгалыг багшийн удирдлагатай явуулах шаардлагатай. Сурагчид энэ дасгалыг хос хосоороо хийх ёстой. Энэ үйл ажиллагаанд 1 тараах материал байна.
ДНХ-ийн бугуйвчнууд нь бугуйвчинд үсэг бүхий шүрнүүдийг хэлхэн амьтны ДНХ-ийн богино дарааллыг кодлох дасгал юм. Багшийг үзүүлс ний дараа сурагчид уг ажлыг нэг нэгээрээ бие даан хийж болно. Уг дасгалд зориулсан 7 тараах материал бий. Сура гч бүр тараах материалаас аль нэгийг нь сонгож, тохирох бугуйвчийг хийнэ. Сурагчид бугуйвчаа өөртөө авч явна:
ДНХ-ийн лего нь сурагчид хоёр хоёроороо лего ашиглан ДНХ-ийн хос хэлхээг бүтээх дасгал юм. Багш товчхоноор үзүүлэн тайлбарласны дараа сурагчид уг дасгалыг бие даан хийж болно. Энэ дасгалд 1 тараах материал бий. Лего хос хэлхээг хийж дууссаны дараа сурагчид легогоо буцааж өгөх ёстой бөгөөд ингэснээр өөр сурагч ашиглах боломжтой юм.
Судлаач шиг хувцаслах нь сурагчид эртний ДНХ-г судлахдаа судлаачдын өмсдөг “тивек” өмсгөл, маск, бээлий зэргийг өмсөх дасгал юм. Сурагчид ээлжлэн дүрэмт хувцсыг өмсөж, утсаараа зургаа даруулж болно. Ингэхдээ тэд өөрсдийн гаргаж авсан ДНХ, ДНХ бугуйвч эсвэл ДНХ-ийн лего хос хэлхээгээ бариад зургаа авахуулах боломжтой. Багш товчхоноор үзүүлэн тайлбарласны дараа сурагчид уг дасгалыг бие даан хийж болно. Энэ үйл ажиллагаанд 1 тараах материал байна.